ПЕТРОВИС ОЙЛ ГРУППЫН ХУДАЛДАН АВАЛТЫН ЕРӨНХИЙ БОДЛОГО, ЗАРЧИМ

Өрсөлдөөнд суурилсан худалдан авалт

Петровис-Ойл групп нь бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа аль нэг иргэн, аж ахуйн нэгжид давуу тал олгохгүй бөгөөд бэлтгэн нийлүүлэгчийг хооронд нь ижил тэгш нөхцөлөөр өрсөлдүүлэх замаар сонгон шалгаруулалт хийнэ. Худалдан авалт хийхэд хамгийн багадаа 3 нийлүүлэгчээс үнэ, шийдлийн санал авна.

Худалдан авалтын нээлттэй байдал

Петровис-Ойл групп нь бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлах ба бүх нийлүүлэгчдийг ижил мэдээллээр хангана.

Үнэ, чанарын зохистой харьцаа

Петровис-Ойл групп нь бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа эдийн засгийн хэмнэлтийг чухалчлан үзэх боловч үнэ, чанарын зохистой харьцааг баримтална. Үнэ-чанарын зохистой харьцаа гэдэг нь захиалагчаас ирүүлсэн техник, чанарын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг зах зээлийн үнээр нь худалдан авах зарчим юм.

Үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих

Петровис Групп нь сонгон шалгаруулалт явуулахдаа ижил үнэ, нөхцөлтэй санал ирсэн тохиолдолд үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих чиглэлийг баримтална.

Шударга, авилга хээл хахуулиас ангид байх

Шударга, авилга хээл хахуулиас ангид байх Петровис-Ойл групп нь бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа авилга авахгүй, өгөхгүй, сонирхлын зөрчилтэй этгээдэд давуу эрх олгохгүй. Мөн ханган нийлүүлэгч, гэрээт гүйцэтгэгч нарт бараа, үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаандаа авилга, хээл хахууль авахгүй, өгөхгүй байх зарчмыг баримтлан ажиллуулахыг эрмэлзэнэ.

Бартерийг түлхүү хэрэглэх

Петровис-Ойл групп нь бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа нэн түрүүнд өөрийн борлуулж буй бараа бүтээгдэхүүнээр солих байдлаар худалдан авалт хийхийг эрмэлзэнэ.

Анхдагч эх үүсвэрээс худалдан авалт хийх

Петровис Ойл групп нь бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа аль болох үйлдвэрлэгчээс шууд худалдан авах, боломжгүй тохиолдолд албан ёсны дилер, дистрибьютороос худалдан авалт хийхийг эрмэлзэнэ.

Байгальд ээлтэй худалдан авалт

Петровис Групп нь аль болох байгальд ээлтэй, дахин ашиглах боломж бүхий бараа, бүтээгдэхүүн авах чиглэлийг баримтална.